УОК-оос үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр хуралдаж, энэ талаараа мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Үерийн үеэр харамсалтайгаар амиа алдсан 10 сартай нярай, 14 настай хүүхэд, хоёр том хүн нийт дөрвөн хүний ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Хэлж ирдэггүй, хийсэж ирдэг байгалийн гамшиг, аюулд амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхний эмчилгээ оношилгоо болон бусад асуудалд УОК болон нийслэл, дүүргийн Засаг даргын зүгээс анхаарч ажиллаж байна. Цаашид хөдөө орон нутагт аадар борооноос үүдсэн эрсдэл нэмэгдэх магадлал өндөр байна. Өчигдөр Увс аймгийн Тариалан сумын Тариат багийн нутаг дэвсгэрт гэрийнхээ гадаа байсан хүүхэд аянгад цохиулж, хоёр нь амь эрстэж, нэг нь эмнэлэгт биеийн байдал хүнд байгаа мэдээлэл ирсэн.
Наймдугаар сард түр зуурын дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо үргэлжлэн орох мэдээллийг ЦУОШГ-аас өгсөн. Иймд иргэд анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлж, эрсдэлгүй газар зорчихыг хүсье. Зэвсэгт хүчний 150 алба хаагч үерийн голомтод ажиллаж байна. Мөн хэрэгтэй техник хэрэгслийг хангах ажлыг шуурхай зохион байгуулж байна" гэлээ.