Улаанбаатар хотоос 60 км радиуст баруун хойд болон баруун өмнө зүгт аадар борооны үүл хөгжсөн байна.
Иймд Улаанбаатар хотод 20:00 цагаас өмнө буюу ойролцоогоор 2-3 цагийн дараа аадар бороо орж болзошгүй байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.