Өмнөговь аймагт өргөн хэрэглээний бараан бүтээгдэхүүний үнэ 0.6 хувиар буурчээ

Өмнөговь аймагт өргөн хэрэглээний бараан бүтээгдэхүүний үнэ 0.6 хувиар буурчээ

Даланзадгад сумын хэмжээнд өргөн хэрэглээний арван нэр төрлийн бараа бүтээгдэхүүний  үнийн өсөлт ямар байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.  

Судалгаагаар 2023 оны долоодугаар сарын 31-ний байдлаар өмнөх долоо хоногтой  харьцуулснаар ямааны мах 500 төгрөгөөр буюу 3.7 хувиар буурсан бол нэгдүгээр гурилын үнэ 83 төгрөгөөр өсчээ. Харин бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй тогтвортой байж 0,6 хувиар үнийн индекс буурсан байна.

Түүнчлэн Үндэсний статистикийн хорооноос хүн амын амжиргааны доод түвшинг бүс нутгаар нь тодорхойлон гаргасан бөгөөд судлагаагаар зүүн бүс нутгийн иргэдийн амьжиргаа 12,4 хувиар нэмэгджээ.




Өнөөдөр туулай өдөр

23 минутын өмнө