Apple компани бүтээгдэхүүнээ 15 хувийн тарифаас чөлөөлүүлнэ

Apple компани бүтээгдэхүүнээ 15 хувийн тарифаас чөлөөлүүлнэ

“iPhone”, “iPad”, “Macbook” зэрэг дийлэнх чухал бүтээгдэхүүнүүдээ 15 хувийн тарифаас чөлөөлүүлэх нөхцөл “Apple” компанид бүрдлээ.

Учир нь АНУ, БНХАУ худалдааны хэлэлцээрт хүрч, зөвхөн гарын үсэг зурах ажил үлдээд байгаа талаар мэдээлэл гарчээ. Шинэ импортын татвар 12 дугаар сарын 15-наас хэрэгжиж эхлэхээр байсан юм. Энэ нь Зул сарын амралтын үеэр нэг “iPhone”-ийн үнэд дунджаар 150 ам.долларын "ачаа нэмнэ" гэж санхүүгийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын “Wedbush Securities” компани үзэж байна. Өөрөөр хэлбэл "Дональд Трамп “Apple” компанид Зул сарын баярын бэлгээ эрт хүргүүллээ" гэдгийг шинжээчид онцолж байгаа юм.

"Хэрвээ тариф хэрэгжвэл “Apple” болон бусад зах зээлийн тоглогчдод хүндхэн цохилт болно. Мөн нийлүүлэлтийн сүлжээ, баярын үеийн эрэлтэд "дарамт" болно" гэж үзэж байгаа юм.

Нэмэлт тариф хэрэгжихэд бүтээгдэхүүний үнээ тогтвортой баривал, “Apple” компани ирэх онд нэгж хувьцаанд ногдох ашгаа дөрвөн хувиар бууруулах шаардлагатай болно. Харин хариу арга хэмжээ болгож “iPhone” гар утасны үнээ нэмбэл ирэх онд эрэлт нь 6-8 хувиар буурна гэдгийг “Wedbush Securities” тооцоолжээ.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө