ВИДЕО: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Энэтхэгийн WION The World is One News сэтгүүлд "Монголын эдийн засгийн талаар" ярилцлага өгчээ

ВИДЕО: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Энэтхэгийн WION The World is One News сэтгүүлд "Монголын эдийн засгийн талаар" ярилцлага өгчээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Энэтхэгийн WION The World is One News сэтгүүлд ярилцлага өгчээ. Ингэхдээ Монголын эдийн засаг, тусгаар тогтнолд  үзүүлж буй Энэтхэгийн үүрэг оролцооны талаар онцлон дурдсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр Энэтхэг улсын WION The World is One News сэтгүүлийн сурвалжлагч Сидхант Сибалтай өнгөрсөн даваа гарагт /2023.08.07/ ярилцжээ. Энэ талаар тус сэтгүүлд “Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангахад Энэтхэг улсын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Мөн Монголын эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд Энэтхэг улс чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, тус улсын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад  1.2 тэрбум ам.долларын их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгосонд талархал илэрхийллээ. Түүнчлэн дээрх төсөл хэрэгжиж эхэлснээр Монголчууд үйлдвэрээ дотооддоо түлшээр хангах тал дээр илүү бие даасан болох болно. Үүний зэрэгцээ Энэтхэгийн найз нөхдөдөө тусалж буйд үнэхээр талархаж байна” гэснийг онцолжээ.

ВИДЕО: 

 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө