2018 онд Венесуэльд инфляцийн түвшин 130 060% үзүүлэлттэй байсан гэж Венесуэлийн Төв банк мэдээллээ.
Төв банкны мэдээлснээр өнгөрсөн нэгдүгээр сард үнийн өсөлт хамгийн өндөр буюу 196,6%, хоёрдугаар сард 114,4%, харин гуравдугаар сард 34,8%-д хүрсэн байна.
Харин ДНБ-ийн хувьд 2018 оны гуравдугаар улиралд ДНБ 2017 оны мөн үеийнхтэй харьцуулахад 22,5% буурчээ. ОУВС-ийн үзэж байгаагаар 2019 онд Венесуэлийн ДНБ 25%, ирэх онд 10% буурах бол 2019 болон 2020 онуудад 10 сая хувь гэсэн үзүүлэлттэй байна гэж таамаглаж байгаа юм.
Газрын тосны нөөцөөргөө дэлхийд дээгүүрт ордог Венесуэл улсад популизмаас үүдэлтэйгээр улс төр эдийн засгийн хямрал нүүрлэсэн гэж ажиглагчид үздэг. Улмаар энэ хямралын дүнд энэ улсын үндэсний валют болох боливар хэт үнэгүйдсэн юм.
Венесуэлийн дундаж цалин 37,255 боливар буюу 10 евро орчим байдаг бол өнөөдөр нэг литр сүү 4200 боливар буюу сарын цалингийн 11%-тай тэнцүү, харин 1кг хуурай сүү 19,995 боливар буюу цалингийн бараг тэн хагас нь нэг килограмм хуурай сүүнд зарцуулагдахаар болсон гэж Евроньюс мэдээлжээ.