Хавайн аралд хар салхины улмаас хээрийн түймэр дэгдэж, зургаан хүн амиа алдаж олон зуун барилга галд өртжээ

Хавайн аралд хар салхины улмаас хээрийн түймэр дэгдэж, зургаан хүн амиа алдаж олон зуун барилга галд өртжээ

Хавайн арлын Мауи аралд хар салхины улмаас хээрийн түймэр дэгдэж, зургаан хүн амиа алдаж олон зуун барилга эвдэрч, сүйдсэн талаар  Мауи хотын дарга Ричард Биссен Жр өнөөдөр /2023.08.10/ мэдээллээ. Мөн тэрбээр “эрэн хайж, аврах ажиллагаа явагдаж байгаа тул нас барагсдын тоо хэд болж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй байна” гэлээ.

Тодруулбал, Номхон далайн ойр орчимд дэгдсэн хар салхины улмаас Мауи аралд хээрийн түймэр гарсан байна. Учир нь далайн эргээс хэдэн зуун км зайд дэгдсэн Дора хар салхи болон чийгшил багатай, харин арал халалтын улмаас хуурайшилттай байсан нь гал дэгдэх шалтгаан нөхцөл болжээ. Мауи хотын дарга Ричард Биссен Жрын хамгийн сүүлд өгсөн мэдээллээр зургаан хүн нас барж, 20 орчим хүн гэмтэж, 29 цахилгааны шон гэмтсэнээр 12 мянга гаруй хүн тог цахилгаангүй болж, утасны сүлжээ тасарсан байна. Мөн сураггүй алга бологсдын тоо нэмэгдсээр байгаа аж.

Тус арал дээр нээгдсэн таван хоргодох байрыг 2100 гаруй хүн ашиглаж байгаа бөгөөд тэдгээр байрууд цахилгаангүй байгаа юм байна.

Амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгч Сильвия Люк сэтгүүлчдэд хэлэхдээ, зарим хоргодох байрууд "дарагдсан" бөгөөд Мауи лхагва гарагийн өглөө ирсээр байсан жуулчид арал руу явахаас урам зориггүй болсон байна. Мөн зарим хоргоор байр нурж буйн улмаас жуулчид болон зарим иргэд ус руу үсэрчээ. Улмаас эргийн хамгаалалтын алба Лахайна хотын ойролцоогоос хэдэн арван хүнийг аварсан талаар CBS News-т мэдээллэв.

Түүнчлэн Мауи арлын баруун хойд хэсэгт орших 12 мянган хүн амтай аялал жуулчлалын хот Лахайна хотод гал түймэр газар авчээ. Мауи мужийн албаны хүмүүс Лхагва гарагийн /2023.08.9/ үдээс хойш Лахайна дахь ой хээрийн түймэрт дор хаяж 271 барилга байгууламж эвдэрч, сүйдсэн гэж мэдэгдэв. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

 




Өнөөдөр луу өдөр

44 минутын өмнө