БНСУ-ын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч буй "Канун" хар салхины улмаас 450 гаруй нислэг цуцлагджээ

БНСУ-ын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч буй "Канун" хар салхины улмаас 450 гаруй нислэг цуцлагджээ

Өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос улс болон Япон улсын газар нутгийг далайн хүчтэй хар салхи дайран өнгөрөх төлөвтэй байна.

Өнөө өглөөний 9 цагийн байдлаар Канун хар салхи Өмнөд Солонгосын өмнөд эрэгт хүрч хүчтэй аадар бороо орж, салхины эрч цагт 50 км цагийн хурдтай салхилж байна. Хүчтэй салхины улмаас тус улсад одоогоор 450 гаруй нислэг цуцлагдсан байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Сөүлийн нислэгийн удирдлагын төвийн мэдээлж байгаагаар хар шуургатай холбоотойгоор өнөөдрийн бүх нислэгүүд ч хойшлогдож болзошгүй байна.

Нийслэл Сөүл хот орчимд салхины эрч цагт 27 км цагийн хурдтай салхилж аадар бороо орж байна. Оройн 21 цаг орчимд салхины эрч ширүүсэж цагт 50 км хүрэх төлөвтэй байгааг Өмнөд Солонгосын цаг уурын албанаас мэдээлж байна. Баасан гарагийн өглөө хүртэл нутгийн зүүн хойд хэсэгт, нийслэл болон төв баруун хэсэгт орох хур тунадасны хэмжээ 400-500 мм хүрч магадгүй тул иргэдийг аливаа эрсдэлээс сэргийлэхийг цаг уурын байгууллагаас анхааруулсаар байна.

 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө