Азийн хүүхдийн загварын хамгийн том тэмцээнд Монголоос 12 хүүхэд оролцож,  багаараа алтан медаль хүртжээ

Азийн хүүхдийн загварын хамгийн том тэмцээнд Монголоос 12 хүүхэд оролцож, багаараа алтан медаль хүртжээ

Азийн Моделийн Холбооны Хятад дахь салбар , Торгоны замын загварын долоо хоногийн холбоо хамтран Азийн хүүхдийн загварын хамгийн том тэмцээн болох “Asian Children Film & Television Model тэмцээн БНХАУ-ын Шиань хотод 2023 оны долдугаар сарын 29-31-ны хооронд болж өндөрлөлөө. 

Тэмцээнд олон улсын 30 гаруй агентлагийн 300 хүүхэд нас, насны ангилалд өрсөлдсөн юм. Монгол Улсаас 4-14 насны нийт 12 хүүхдүүд амжилттай оролцож, багийн төрөлд “Алтан шагналын эзэд” болж, эх орныхоо нэрийг өндөрт гаргалаа.

Тухайлбал, 

  • 4 настай Б.Наранбаяр “Балчир насны модель” 3-р байр,
  • 5 настай Э.Анхилуун “Фото Модель” 3-р байр
  • 6 настай Э.Амингоо “Television Model” Дэд байр
  • 7 настай Ж. Мөнхжин “Алтан цом”
  • 8 настай Б.Номин-Эрдэнэ “Мөнгөн цом”
  • 9 настай М.Анунгоо “Шилдэг Имиж бүрдүүлэлт” 3-р байр
  • 9 настай Т.Ариунзул “Шилдэг хувцаслалт” Дэд байр
  • 9 настай Ч.Мөнхнаран “Тelevision Model” 3-р байр
  • 10 настай Б.Мишээл “Мөнгөн цом”
  • 13 настай А.Үржин “Хүрэл цом”
  • 13 настай Х.Номин-Эрдэнэ “ Өсвөр насны Шилдэг Моделийн Дэд байр”
  • 14 настай М.Эрхсаран “Шилдэг хувцаслалт” 3-р байранд тус, тус орж, багийн төрөлд хамгийн том шагнал болох “Алтан шагналын” эзэд болсон юм.