"The Mongol Khan "жүжгийн постерыг байршуулсан хар таксинууд өнөөдрөөс Лондон хотод явж эхэллээ

"The Mongol Khan "жүжгийн постерыг байршуулсан хар таксинууд өнөөдрөөс Лондон хотод явж эхэллээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Улмаар УДЭТ-ын тайзнаа нийт 117 удаа тоглож, орлого, үзэгчдийн тоогоороо Монголын соёл урлагийн түүхэн дэх дээд амжилтуудыг тогтоосон билээ.

Мөн үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Тамгагүй төр” жүжгийг 2023 онд тохиох Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо толилуулахаар болсон талаар бид мэдээлж байсан.

Лондон хотын West End театрт ирэх арваннэгдүгээр сарын 17-ны өдөр /2023.11.17/-өөс арванхоёрдугаар сарын 02 /2023.12.02/-ны өдрүүд тоглогдох “The Mongol Khaan” жүжгийн тасалбарыг өнгөрсөн гуравдугаар сард борлуулж эхэлсэн юм. Улмаар жүжгийн бэлтгэл ажил Монгол Улсад үргэлжилж буй.

Тэгвэл Лондон хотод "The Mongol Khan" жүжгийн постерыг байршуулсан хар таксинууд өнөөдрөөс /2023.08.11/ явж эхэлжээ.