Хавайн аралд гарсан түймрийн улмаас 53 хүн нас барж, мянга гаруй хүн сураггүй алга болж,  Жо Байден гамшгийн мэдэгдэл хийлээ

Хавайн аралд гарсан түймрийн улмаас 53 хүн нас барж, мянга гаруй хүн сураггүй алга болж, Жо Байден гамшгийн мэдэгдэл хийлээ

Хавайн арлын Мауи аралд хар салхины улмаас хээрийн түймэр дэгдэж, зургаан хүн амиа алдаж олон зуун барилга эвдэрч, сүйдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл  Мауи даяар дэгдсэн томоохон ой хээрийн түймэр хөрш зэргэлдээ орших арлуудад тархсан бөгөөд одоогоор түймэр унтраагүй хэвээр байгааг BBC агентлаг мэдээлэв.

Сүүлийн хэдэн цагийн дотор хийсэн хэвлэлийн бага хурал дээр Хавайн амбан захирагч гал түймрийг "Хавайн мужийн түүхэн дэх хамгийн том байгалийн гамшиг" хэмээн нэрлэж,  Лахайна түүхэн хотын 80 хувь нь шатсан гэж мэдэгдэв. Түймрийн зогсоогүй ч зарим бүсүүдэд эрэн хайж, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Мөн одоогоор нийт 53 хүний ​​цогцос олдсон бол эрх баригчдын тооцоолсноор 1000 орчим хүн ор сураггүй алга болсон байна. Мөн Хавайн арлууд цахилгаангүй болсон улмаас зарим ор сураггүй бологсод холбоо барьж чадахгүй байгаа байх гэсэн таамаглалын дэвшүүлээд буй аж.

Түүнчлэн тус арлын Лахайна хотод гал түймэр хотыг бүхэлд нь хамарсан тул амьд үлдсэн хүмүүс галаас зайлсхийхийн тулд далай руу үсрэх шаардлагатай болсныг онцлов.

Одоогоор хар салхины улмаас дэгдсэн ой хээрийн түймэр унтраагүй хэвээр байна гэж албаныхан мэдээлжээ. Мөн тус арлын баруун хагаст хэдэн арван мянган жуулчдыг нүүлгэн шилжүүлж, 11 мянган хүн цахилгаангүй байна. Иймд АНУ-ын  Ерөнхийлөгч Жо Байден түймрийг томоохон гамшиг гэж зарлалаа. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө