ВИДЕО: Хавайн аралд гарсан түймрийн улмаас нас барагсдын тоо 89 болж, цаашид нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан мэдээллээ

ВИДЕО: Хавайн аралд гарсан түймрийн улмаас нас барагсдын тоо 89 болж, цаашид нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан мэдээллээ

Хавайн арлын Мауи аралд хар салхины улмаас хээрийн түймэр дэгдэж, зургаан хүн амиа алдаж олон зуун барилга эвдэрч, сүйдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Долоо хоногийн үргэлжилсэн түймрийн дараа Хавайд нэмэлт мэргэжилтнүүдийн тусламжийг илгээсэн бөгөөд эндээс аймшигт ой хээрийн түймэрт өртсөн хүмүүсийг олохоор шүүх эмнэлгийн ажил үргэлжилж байна.

Улмаар яг одоогоор гал түймрийн улмаас нас барсан 89 хүний цогцсыг олсон. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байна. Мөн хэдэн зуун хүн ор сураггүй хэвээр байна гэж BBC агентлаг мэдээлэв.

Түүнчлэн Мауи арлын зарим хэсэг, тэр дундаа сүйрсэн Лахайна хотын эргэн тойронд гал унтраах ажиллагаа үргэлжилж байна. Холбооны Онцгой байдлын агентлагийн (FEMA) ахлах албан тушаалтан Жереми Гринберг BBC-д өгсөн ярилцлагадаа, илгээсэн нэмэлт тусламж нь хот суурин газрын эрэн хайх, аврах, гал унтраах багуудыг хуваарилж амьд үлдэгсдийг эрэн хайж байна. Мянга орчим хүн сураггүй болсон. Гэхдээ эдгээрийн зарим нь аюулгүй байж болзошгүй. Учир нь арлуудад цахилгаан хязгаарласан байгаа” гэжээ. Харин Хавайн амбан захирагч Жош Грин бямба гарагт /2023.08.12/ Мауид айлчилж, ойрын өдрүүдэд амиа алдагсдын тоо "нэмэгдэнэ" гэдгийг сэтгүүлчдэд мэдэгджээ.

ВИДЕО: