Дэлхий даяар 70 сая гаруй дагагчидтай "Nas" компанийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin Монголд ирлээ

Дэлхий даяар 70 сая гаруй дагагчидтай "Nas" компанийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin Монголд ирлээ

Нийт 300 сая дагагчтай дэлхийн хэмжээний 20 гаруй инфлүүнсер наймдугаар сард Монголд ирэх гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.  Улмаар Монголд “Nas Summit” гэх арга хэмжээ зохион байгуулах бөгөөд манай улсыг өөрсдийн сувгаараа сурталчилсан цуврал контент хийхээр төлөвлөсөн аж.

Тэгвэл алдартай контент бүтээгч Nas Daily-ийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin Монголд хүрэлцэн иржээ.

Дэлхий даяар 70 сая гаруй дагагчидтай Nas компанийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin олон улсын контент бүтээгчдийн Nas Summit арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулах юм. “Nas Summit-2023” арга хэмжээнд олон улсын сая сая дагагчтай 20 гаруй контент бүтээгчид оролцох бөгөөд Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байна.