ВИДЕО: Хавайн Лахайна хотын шатсан барилгуудын 3 хувьд эрэн хайх ажиллагаа явуулсны дараа амиа алдагсад 100 болж нэмэгдлээ

ВИДЕО: Хавайн Лахайна хотын шатсан барилгуудын 3 хувьд эрэн хайх ажиллагаа явуулсны дараа амиа алдагсад 100 болж нэмэгдлээ

Хавайн арлын Мауи аралд хар салхины улмаас хээрийн түймэр дэгдэж, зургаан хүн амиа алдаж олон зуун барилга эвдэрч, сүйдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Долоо хоногийн үргэлжилсэн түймрийн дараа Хавайн Лахайна дахь шатсан барилгуудын 3 хувьд эрэн хайх, аврах ажиллагаа явуулж, нас барагсдын тоо 100 орчим болж нэмэгдсэн талаар BBC агентлаг мэдээлэв.

Түүнчлэн Лахайна дахь ой хээрийн түймэр нь АНУ-д сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд тохиолдсон хамгийн их аюулт үзэгдэл хэмээн үзжээ. Улмаар Хавайд нэмэлт мэргэжилтнүүдийн тусламжийг илгээсэн бөгөөд эндээс аймшигт ой хээрийн түймэрт өртсөн хүмүүсийг олохоор ажиллаж байгаа юм. Бүрэн шатсан хотуудад эрэн хайх ажиллагаа эхэлж байгаа тул түймрийн улмаас амь насаа алдсан иргэдийн тоо өсөхийг Мауи аралд ажиллаж буй Онцгой байдлын албанаас мэдэгджээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

ВИДЕО: