"Канун" хар салхи БНСУ-ын зүүн эргийн дайран өнгөрч, Хойд Солонгосын нийслэл Пхеньяныг чиглэж байна

"Канун" хар салхи БНСУ-ын зүүн эргийн дайран өнгөрч, Хойд Солонгосын нийслэл Пхеньяныг чиглэж байна

Өнгөрсөн долоо хоногт Японы өмнөд хэсгийг дайран өнгөрсөн “Канун” хар салхи Өмнөд Солонгосын зүүн өмнөд эрэгт хүрч, их хэмжээний хохирол учруулсан билээ.

Тухайлбал, БНСУ даяар 330 гаруй нислэг цуцлагдаж, 10 мянга гаруй хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн. Тус улсын цаг уурын агентлагийн мэдээлснээр шуурганы улмаас зүүн эргийн бүс нутагт цагт 60 мм (2.36 инч) бороо орж, Кёнсан муж болон Чежү арлын зарим хэсэгт салхины хурд 90 км/цаг хүрчээ.

Иймээс 1500 гаруй сургууль хуваарьдаа өөрчлөлт оруулж, 877 сургууль зайн сургалтанд шилжсэн байна.

Ийнхүү өмнөд Солонгосыг дайран өнгөрч, хойд Хойд Солонгосыг чиглэж байгаа юм. "Канун" хар салхи нийслэл Пхеньянаар дамжин өнгөрөх төлөвтэй байгаа бөгөөд тус хэдийнээ шаардлагатай арга хэмжээг авч эхэлжээ.