МАН-ЫН БҮЛЭГ: 2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон можаритор хувилбараар явуулна

МАН-ЫН БҮЛЭГ: 2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон можаритор хувилбараар явуулна

Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж 2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон тойрог, олон мандат буюу томсгосон можаритор хувилбараар явуулахаар эцэслэн шийдвэрлэсэн байна.

Учир УИХ-ын сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсгээс 26 том, 50 жижиг тойргоор явуулах санал гаргасан ч тус санал унасан байна.

Харин томсгосон тойрог, олон мандат буюу томсгосон можаритор хувилбараар 2008, 2012 оны УИХ-ын сонгуулийг явуулж байсан билээ. Тодруулбал, нэг аймаг, дүүрэг нэг тойрог болох ба үүний мандатын тоонд тааруулж улс төрийн нам тус бүрээс нэр дэвшигчид өрсөлддөг онцлогтой билээ.