Өнөөдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орохыг анхаарууллаа

Өнөөдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орохыг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд усархаг борооны улмаас үер бууж, багагүй хэмжээний хохирол учрах болсон. 

Тэгвэл өнөөдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орохыг Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ. Иймд ард иргэдийг болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.