Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг цахилгаан эрчим хүчинд холболоо

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг цахилгаан эрчим хүчинд холболоо

Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Дэлийн-Өвөр гэдэг газар наймдугаар сарын 13-ны өдрийн 22:55 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, 27 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас “Хархорин А,Б” 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар хүртэл (5 ш) тулгуур багана унаж Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нийт 54 суманд цахилгаан тасраад байсан.

Тэгвэл “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар хот, Архангай, Орхон, Өвөрхангай аймаг дахь салбаруудын нийт 80 ажилтан, 24 техниктэйгээр сэргээн босгох ажлыг   зохион байгуулж, 08.15-ны өдрийн 17:34 цагт гэмтлийг бүрэн устгаж, цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байсан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг цахилгаан эрчим хүчинд холбож, хэвийн горимд оруулсан байна.




Өнөөдөр луу өдөр

52 минутын өмнө