СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Адууны эрэлд явсан 15 настай хүү Орхон голд энджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Адууны эрэлд явсан 15 настай хүү Орхон голд энджээ

Адууны эрэлд явсан 15 настай хүү сураггүй алга болж, унаж явсан морь нь гэрийнхээ гадаа гүйж ирсэн бөгөөд эрэн хайх ажиллагаа явуулахад "Орхон" голд живж амиа алдсан байжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хавцал” гэдэг газар наймдугаар сарын 12-ны өдрийн 12:00 цагийн орчим адууны эрэлд явсан М нь сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь гэрийнхээ гадаа гүйж ирсэн тухай дуудлагыг мөн өдрийн 17:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчдыг очиход наймдугаар сарын 15-ны өдрийн 06:10 цагаас тус сумын харьяат М /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, наймдугаар сарын 15-ны өдрийн 10:11 цагт тус аймгийн Хушаат сумын “Товуухан” гэдэг газарт “Орхон” голын эргийн усны мандлаас цогцсыг олж, гарган Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасагт шилжүүлэн өгсөн байна.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө