Татар хамтлагийн 20 жилийн ойн “Бороо” тоглолтод ӨМӨЗО-ы дуучин Б.Сүмэнхуар оролцоно

Татар хамтлагийн 20 жилийн ойн “Бороо” тоглолтод ӨМӨЗО-ы дуучин Б.Сүмэнхуар оролцоно

Татар хамтлагийн 20 жилийн ойн “Бороо” тоглолт энэ сарын 19 ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Ойн тоглолтод олон жил уран бүтээлээ завсарласан хамтлаг, дуучид тайзнаа эргэн гарч, дуулах юм. Тодруулбал, Ука, Намуунаа, "Мөнхийн рэп", "Флаш", "4 зүг" гэх мэт уран бүтээлчид хүрэлцэн ирнэ. Мөн ӨМӨЗО-ы дуучин Б.Сүмэнхуар хүрэлцэн ирэх аж. Түүнчлэн тоглолтод очсон хүн бүрд тус хамтлагийн зүгээс бэлэг бэлдсэн аж. Тухайлбал, Үзэгчдэдээ гэрэлтдэг гарын бугуйвч бэлэглэж, 25 мянган ширхэг С витамин, цэвэр усыг үнэ төлбөргүй тараах юм.