ОБЕГ: Үерийн эрсдэлтэй бүсүүдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажиллаж байна

ОБЕГ: Үерийн эрсдэлтэй бүсүүдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажиллаж байна

Үерийн эрсдэлтэй бүсүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр 14:00-15:00 цагийн орчимд дуу цахилгаантай аадар бороо орж эхэлнэ гэж мэдээлсэн. Бороо үдээс хойш, оройдоо үргэлжлэн орох тул иргэд, олон нийтийг болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.