"Оюу толгой"-н ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох иргэний өргөдлийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ

"Оюу толгой"-н ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох иргэний өргөдлийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар "Оюу толгой"-н ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөгийг хувь дансанд нь шилжүүлэх асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай иргэний өргөдлийг хэлэлцэхээр товлосон байв. 

Гэвч тодорхойгүй шалтгаанаар уг асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулжээ. Эргэн сануулахад, иргэн Х.Оюунбилэг аравдугаар сарын 23-нд нийтийн өргөдлийн цахим системд “Оюутолгойн ашиг болох гурван их наядаас иргэн бүрд 857 мянган төгрөгийг хувь дансанд нь шилжүүлэх” тухай өргөдөл гаргасан юм. Тус өргөдөл ердөө 10 гаруй хоногийн дотор 100,475 иргэний санал авч, УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагыг хангасан тул Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлээд байсан билээ.