Цахим орчинд 72 сая дагагчидтай алдарт илбэчин Julius Dein-ийг БОАЖ сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзжээ

Цахим орчинд 72 сая дагагчидтай алдарт илбэчин Julius Dein-ийг БОАЖ сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзжээ

Сошиалд 70 гаруй сая дагагчтай илбэчин Julius Dein "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд Даваа гарагт /2023.08.16/ буусан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Улмаар Цахим орчинд 72 сая дагагчидтай алдарт илбэчин, контент бүтээгч, хөрөнгө оруулагч Julius Dein-ийг БОАЖ сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзжээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Түүний нэг контентын үзэлт хэдэн саяар тоологддог томоохон нөлөөлөгч бөгөөд тэрээр энэ буюу наймдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдах NAS SUMMIT-д оролцож залуус та бүхэнтэй олон сонирхолтой агуулгаараа уулзах юм. Мөн түүнчлэн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг үзэж дэлхийд Монголчуудын ахуй соёлыг танилцуулах сонирхолтой хөтөлбөртэй ирсэн юм” хэмээн бичжээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

13 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

14 минутын өмнө