БНСУ-ын алдартнууд шууданч хүргэж буй "Couriers in Mongolia" нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр Централ телевизээр цацна

БНСУ-ын алдартнууд шууданч хүргэж буй "Couriers in Mongolia" нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр Централ телевизээр цацна

БНСУ-ын JTBC телевиз алдартнууд хэрхэн шууданч хийж буйг харуулсан "Couriers in Mongolia" гэх шоу нэвтрүүлгийн зураг авалтыг Монголд хийсэн билээ.

Тус нэвтрүүлгийн багийнхан Алтай таван богдыг зорьж, 2000 гаруй км замыг туулж, нэвтрүүлгийн зураг авалтаа хийхийн зэрэгцээ үзэсгэлэнт байгалийг харан, нүүдлийн аж ахуйтай танилцаад буцсан юм.

Солонгосын “А” зэрэглэлийн алдартай жүжигчдийн оролцсон "Couriers in Mongolia" нэвтрүүлгийн эхний анги наймдугаар сарын 18-нд 23:00 цагаас цацагдана. Тэгвэл "Монголын тал нутгаар 2000 километр" шоу нэвтрүүлэг албан ёсны эрхтэйгээр Централ телевизээр наймдугаар сарын 19- ний 20:00 цагаас эхлэн Бямба гараг бүр гарахаар болжээ.