Монголд нийт 323 мянга 900 гадаадын жуулчин ирснээс 129 мянга нь ОХУ-аас, 68 мянга нь БНСУ-аас иржээ

Монголд нийт 323 мянга 900 гадаадын жуулчин ирснээс 129 мянга нь ОХУ-аас, 68 мянга нь БНСУ-аас иржээ

Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улсын хилээр нийт 323 мянга 900 гадаадын жуулчин нэвтэрсэн талаар ҮСХ-ноос мэдээллээ.

Харин зөвхөн долдугаар сард 97.1 мянган жуулчин ирснээс хамгийн олон буюу 32.8 мянга (33.8%) нь Өмнөд Солонгос, 24.2 мянга (24.9%) нь ОХУ, 14.8 мянга (15.2%) нь БНХАУ-ын жуулчид эзэлж байна.

2023 оны эхний долоон сарын байдлаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн жуулчдын тоон статистикаар,

  • ОХУ-аас 129 мянган жуулчин,
  • БНСУ-аас 68 мянга 800 жуулчин,
  • Казакстанаас 12 мянга 800 жуулчин,
  • Японоос есөн мянга 100 жуулчин,
  • АНУ-аас найман мянга 400 жуулчин,
  • Беларусаас дөрвөн мянга 300 жуулчин,
  • ХБНГУ-аас дөрвөн мянга 200 жуулчин,
  • Францаас гурван мянга 400 жуулчин
  • Туркээс хоёр мянга 800 жуулчин

тус тус иржээ.

 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө