Төгрөгийн эсрэг долларын ханш өсөж, юанийн ханш буурч байна

Төгрөгийн эсрэг долларын ханш өсөж, юанийн ханш буурч байна

Монгол банкны мэдээллээр энэ сарын 15-ны байдлаар төгрөгийн эсрэг долларын ханш өсөж, юанийн ханш буурч байна. 

Тодруулбал, өчигдрийн байдлаар /2023.08.15/ долларын ханш 3470.99 болж өмнөх сараас 0.45 төгрөгөөр өссөн байгаа бол юанийн ханш 476.48 болж өмнөх сараас 1.90 төгрөгөөр буурчээ.

Мөн евро 3791.71 болж өмнөх сарын мөн үеэс 8.88 төгрөгөөр, иен 23.81 болж 0.16 төгрөгөөр, вон 2.59 болж 0.02 төгрөгөөр тус тус буурсан байна.

 




Өнөөдөр туулай өдөр

54 минутын өмнө