Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги-г Нийслэлийн дээд шагнал болох "Хангарьд одон"-гоор шагналаа

Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги-г Нийслэлийн дээд шагнал болох "Хангарьд одон"-гоор шагналаа

БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ким Хён Ги төлөөлөгчдийн хамт Монгол улсад айлчилж байгаа юм.

Энэ удаагийн хоёр хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын айлчлал нь коронавирусийн хүндрэлийн дараа хотуудын хоорондын харилцааг бататган, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах зэрэг цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дэмжиж, Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ким Хён Ги-г Нийслэлийн дээд шагнал болох “Хангарди” одонгоор шагнасныг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гардууллаа.