"Магнай трейд" ХХК-г өрөмдлөг хийлгээгүйгээс хохирол амссан гэж Дорнод аймгийн Засаг даргаас 2,5 тэрбум төгрөгийг нэхэмжилжээ

"Магнай трейд" ХХК-г өрөмдлөг хийлгээгүйгээс хохирол амссан гэж Дорнод аймгийн Засаг даргаас 2,5 тэрбум төгрөгийг нэхэмжилжээ

Чойбалсан сумын нутагт өрөмдлөг хийлгээгүйгээс хохирол учирсан гэж "Магнай трейд" ХХК Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс 2,5 тэрбум төгрөгийг нэхэмжлэн шүүхэд ханджээ.

Хэргийг тодруулбал, ЗГ-аас 2010 онд зарласан "Баянтүмэн 17" гэх Дорнод аймгийн долоон сумын нутгийг хамруулсан талбайд "Магнай трейд" компани газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байна.

Харин 2019 онд тус компанийг зөвшөөрөлгүй газар ашиглаж өрмийн цамхаг, олон тооны контейнер, тоног төхөөрөмж байрлуулсан гэж үзэн тус газрыг чөлөөлүүлэх захирамжийг Чойбалсан сумын Засаг дарга М.Бадамсүрэн гаргажээ. 

Хуульд заасны дагуу хариуцагчийн оршин суугаа харьяаллын буюу Дорнод аймгийн анхан шатны шүүхэд тус хэргийг хянан шийдвэрлэж, аймгийн Засаг даргын шийдвэр үндэслэлтэй байна хэмээн гарсан тус маргаанд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасаар маргаан 3-4 жил үргэлжилж, өнгөрөгч онд Хэнтий аймгийн шүүхэд шилжин "Магнай трейд" компаний талд шийдвэрлэгдсэн ажээ.