Нисэх онгоцонд согтууруулах ундаа хэрэглэсэн Монгол иргэнийг Астана хотын тээврийн цагдаа түр саатуулжээ

Нисэх онгоцонд согтууруулах ундаа хэрэглэсэн Монгол иргэнийг Астана хотын тээврийн цагдаа түр саатуулжээ

Истанбул-Астана чиглэлийн онгоцонд согтууруулах ундаа хэрэглэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан Монгол иргэнийг Астана хотын тээврийн цагдаа нар торгожээ.

Тодруулбал, Наймдугаар сарын 4-ний өдөр Астана хотын олон улсын нисэх онгоцны буудлын цагдаагийн хэлтэст, "Истанбул-Астана чиглэлийн онгоцонд гэмт хэрэгтэн байна. Зорчигч нислэгийн үеэр согтууруулах ундаа хэрэглэж, бусад зорчигчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна” гэх дуудлага иржээ.

Тээврийн цагдаагийн албаны шалгалтын явцад тус иргэн Монгол Улсын, 39 настай иргэн болох нь тогтоож, цагдаагийн хэлтэст хүргүүлсэн аж.

Ийнхүү үзлэг, шинжилгээ хийхэд тэрбээр согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд түүнд захиргааны хариуцлага тооцож, хөдөлмөрийн хөлсийг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр мөнгөн торгуул оноожээ.

Эх сурвалж: Tengrinews.kz