Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ

Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ

Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, явц, үр дүнд хяналт тавих биелэлтийг дүгнэх, бүх шатны байгууллагад хүргэн сурталчлах чиг үүрэг бүхий зөвлөлдөх зөвлөл өнөөдөр /2023.08.17/ хуралдлаа.

Зөвлөлдөх зөвлөл нь их хурлаас баталсан тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг яам, холбогдох байгууллагын жилийн төлөвлөгөөнд тусган батлуулах, тухай бүр биелэлтийг сайжруулах, үр дүнд хүргэх, боловсролын хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусган батлуулахад анхаарч, хамтран ажилласан.

Зөвлөлдөх зөвлөлийн энэ удаагийн хурлаар:

1 дүгээр хавсралт: Боловсролын эрх зүйн шинэчлэл

2 дугаар хавсралт: Боловсролын бодлого, сургалтын агуулгыг төгөлдөржүүлэх нь

3 дугаар хавсралт: Багшийн хөгжил, ёс зүй

4 дүгээр хавсралт: Багшийн үнэлэмж, нийгмийн хамгааллыг сайжруулах нь” гэсэн дөрвөн багц асуудлын хэрэгжилтийн явц, үр дүнг хэлэлцлээ.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийн хэрэгжилтийг “Хангалттай сайн” гэж дүгнэн хэлэлцээд, тайланг нэгтгэн холбогдох эх сурвалж, тоон мэдээллээр сайжруулан танилцуулахаар тогтлоо.