БНСУ-д хоёр хүүхэдтэй өрхийг олон хүүхэдтэйд тооцож, зарим татвараас чөлөөлдөг болно

БНСУ-д хоёр хүүхэдтэй өрхийг олон хүүхэдтэйд тооцож, зарим татвараас чөлөөлдөг болно

БНСУ-д олон хүүхэдтэй өрхийг дэмжих арга хэмжээг өргөжүүлж, зохих шийдвэрүүдийг тус улсын засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.

Тухайлбал, наймдугаар сарын 16-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэрт тусгаснаар хоёр хүүхэдтэй өрхийг олон хүүхэдтэй гэж тооцож төрөл бүрийн хөнгөлөлт, татвараас чөлөөлөх дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Тодруулбал олон хүүхэдтэй айл өрхөд орон сууц олгох улсын тусгай хөтөлбөрт энэ онд багтаан шинэ стандарт мөрдөж, автомашин худалдан авахад татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж байгаа аж. Мөн музей, театр зэрэг төрийн өмчийн соёлын объект руу нэвтрэх тасалбар авахад хөнгөлөлт үзүүлэх зэрэг заалтуудын тусгахаар төлөвлөж байна.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө