Жудо бөхийн домогт тамирчин, олимпын аварга Ясүхиро Ямашит Монголд иржээ

Жудо бөхийн домогт тамирчин, олимпын аварга Ясүхиро Ямашит Монголд иржээ

Олон улсын олимпын холбооны гишүүн, Японы ҮОХ-ны Ерөнхийлөгч, олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга Ясүхиро Ямашит Монгол улсад болж буй Зүүн Азийн Залуучуудын наадмын нэгэн онцлох хүндэт зочин болоод байна.

Ясүхиро Ямашит нь саяхан Японы жүдо бөхийн холбооны тэргүүний ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд Монголд анх удаа ирж буй нь энэ юм. Тэрбээр Монголын шигшээ багийн бэлтгэлийг үзэж сонирхон, тамирчид, дасгалжуулагчидтай уулзаж, амжилт хүслээ.