Он гарсаар усны ослоор нийт 49 хүн амиа алджээ

Он гарсаар усны ослоор нийт 49 хүн амиа алджээ

Улсын хэмжээнд өнөөдрийн /2023.08.17/ байдлаар нийслэлийн таван дүүрэг, 16 аймгийн 42 суманд нийт 53 удаагийн усны осол бүртгэгдэж, 49 иргэн амиа алджээ. Нийт амиа алдагсдын 14 нь хүүхэд, 35 нь том хүн байна.

Анхаарал болгоомжгүйгээс үүдэж гол усны ослоор амиа алдах тохиолдол их бүртгэгдэх болжээ. Иймд иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, хүүхдийг голын эрэг дагуу тоглуулахгүй байх, стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчих, улмаар мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхаарууллаа.