Монгол компаний ажилтан Францын жуулчин эмэгтэйчүүдийг мансууруулж, хүчирхийлсэн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Монгол компаний ажилтан Францын жуулчин эмэгтэйчүүдийг мансууруулж, хүчирхийлсэн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Монголд аялахаар ирсэн хоёр Франц эмэгтэйг жуулчлалын компаний ажилтан мансууруулж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ.

Энэ талаар тухайн Франц Улсын иргэн Margaux Derville гэх эмэгтэй өөрийн цахим хаягтаа, "BTT Nature Travel agency болон түүний менежер н.Ерөөлтөөс болгоомжлоорой. Тэр хүн биднийг хар тамхиар мансууруулж, бэлгийн хүчирхийлэл үйлдлээ. Дахин ийм зүйл гаргахгүйн тулд бид гомдол гаргасан. Болгоомжтой байгаарай" гэжээ. Мөн тус хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа бөгөөд Франц Улсын иргэдийн цусны дээжээс мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээ хийн ажиллаж байгаа аж.