Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг хааж, хучилт хийнэ

Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг хааж, хучилт хийнэ

Баянгол дүүрэг 16 дугаар хороо Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал, нөгөөдөр буюу наймдугаар сарын 19-ний 23:00 цагаас 22-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, замын хөдөлгөөнд оролцоно уу.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө