Julius Dein БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн хамт Богд Очирваань хайрхан, Бадархундага нуур гэсэн маршрутаар аялж байна

Julius Dein БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн хамт Богд Очирваань хайрхан, Бадархундага нуур гэсэн маршрутаар аялж байна

Цахим орчинд 72 сая дагагчидтай алдарт илбэчин, контент бүтээгч, хөрөнгө оруулагч Julius Dein Завхан аймагт зочиллоо.

Тэрбээр наймдугаар сарын 19-ны өдөр зохион байгуулагдах "NAS SUMMIT" арга хэмжээнд оролцож залуустай олон сонирхолтой агуулгаараа уулзахаар төлөвлөж байгаа аж. Мөн түүнчлэн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалыг үзэж дэлхийд Монголчуудын ахуй соёлыг танилцуулах сонирхолтой хөтөлбөртэй иржээ.

Julius Dein Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хамт Богд Очирваань хайрхан, Бадархундага нуур, Мухартын гол, Улаагчны хар нуур гэсэн маршрутаар аялж, контент бүтээн, дэлхий нийтэд түгээж байна.