Б.Манлайбаатарыг Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон "Цэргийн гавьяаны загалмай" одонгоор шагнажээ

Б.Манлайбаатарыг Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон "Цэргийн гавьяаны загалмай" одонгоор шагнажээ

Франц Улсын морин цэргийн нэгдүгээр гадаад мото хорооны мэргэн бууч Монгол Улсын иргэн Б.Манлайбаатарыг тус улсын Ерөнхийлөгч Э.Макрон "Цэргийн гавьяаны загалмай" одонгоор шагнажээ.

Тэрбээр Малид болсон террорист бүлгийн эсрэг баатарлагаар тулалдсан тул ийнхүү шагнуулжээ. Түүний хувьд бага байхдаа аавын хамтаар Франц Улсад цагаачлалаар очсон аж.