ШИЙДВЭР: Орон нутагт шинээр газар олгохгүй байхыг даалгажээ

ШИЙДВЭР: Орон нутагт шинээр газар олгохгүй байхыг даалгажээ

Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгасан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл 21 аймагт мөн шинээр газар олгох үйл ажиллагааг хоригложээ. Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 21 аймгийн газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шинээр газар олгох үйл ажиллагааг түр зогсоох тухай чиглэл хүргүүлсэн байна. Уг албан бичигт 2023 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 17:00 минутаас эхлэн Газрын удирдлагын нэгдсэн системд шинээр газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн төрлөөр өргөдөл бүртгэх болон тус төрлүүдээр шийдвэрийн төсөл үүсгэх үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож байгааг мэдэгдэж байна" гэжээ. 

Мөн газрын биржийн цахим системээр зохион байгуулахаар зөвхөн оролцогч бүртгэгдсэн дуудлага худалдааг зарлагдсан хугацаанд зохион байгуулахыг чиглэл болгосон байна.  




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө