ВИДЕО: Оросын нийслэл Москва хот нисгэгчгүй онгоцны халдлагад өнөөдөр дахин өртжээ

ВИДЕО: Оросын нийслэл Москва хот нисгэгчгүй онгоцны халдлагад өнөөдөр дахин өртжээ

Өнөөдөр /2023.08.18/ өглөө ОХУ-ын нийслэл Москва хот нисгэгчгүй онгоцны халдлагад дахин өртсөн талаар эх сурвалжууд мэдээлжээ.  

Энэ талаар тус улсын албан эх сурвалж, "Өнөө шөнө Москва руу нисэж байсан нисгэгчгүй онгоцыг агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн устгасан. Харин "Экспоцентр" барилгын бүсэд сүйрсэн онгоцны хэлтэрхий унасан бөгөөд барилгад томоохон хохирол учраагүй. Хохирсон хүн байхгүй. Ослын газарт Москва хотын Онцгой байдлын алба ажиллаж байна" гэж мэдэгдсэн байна. Тэгвэл нисгэгчгүй онгоцны тус халдлагын улмаас Москва хотын "Внуково" нисэх онгоцны буудлын ойролцоо агаарын орон зайг хааж, онгоцны хөөрөх, буухыг зогсоогоод байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC

ВИДЕО: