Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн хэрэгжүүлсэн "Бүрэн Монгол" төслийн хүрээнд 21 аймгийн хөдөлмөрч залуу хосуудад гэр бэлэглэлээ

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн хэрэгжүүлсэн "Бүрэн Монгол" төслийн хүрээнд 21 аймгийн хөдөлмөрч залуу хосуудад гэр бэлэглэлээ

Монгол Улсын 24 дэх аварга П.Бүрэнтөгсийн санаачилгаар "Бидний бүрэн Монгол ТББ"-аас хэрэгжүүлж буй "Бүрэн Монгол гэр" төсөл 21 аймагт хэрэгжиж энэ сарын 15-ы өдөр Өмнөговь аймгийн хөдөлмөрч залуу хосуудад сүүлийн гэрээ хүлээлгэн өгснөөр өндөрлөлөө.

"Бүрэн Монгол гэр" төслийн хүрээнд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс 21 аймгаар явж, залуу гэр бүлүүдэд зургаан ханатай гэр холбогдох хэрэглэгдэхүүний хамтаар бэлэглэсэн билээ. Ингэхдээ хөдөлмөрч хичээнгүй, амьдралын түвшин доогуур өрхийг сонгож төсөлд хамруулсан юм. Мөн аймгуудаас сонгогдсон өрхүүдэд гэр өгөхөөс гадна. Ажилд жуулчлах, залууст сургалт мэдээлэл олгох уулзалтуудыг хийжээ. Уг  төслийг "Бүрэн Монгол ТББ" өөрсдийн төсвөөр хэрэгжүүлсэн байна. Цаашид  “Бүрэн Монгол” төслийн багийн зүгээс нийгмийн сайн сайхан руу чиглэсэн ажлуудыг тогтмол хийх аж.