Монгол иргэдийн визгүй зорчих 26 дахь улс Мальдив Улс боллоо

Монгол иргэдийн визгүй зорчих 26 дахь улс Мальдив Улс боллоо

Монгол Улсын энгийн паспорттой иргэн гадаадын 25 улс руу 14-90 хоног визгүй зорчих эрхтэй байна. Харин дипломат болон албан паспорттой бол 34 улсад визгүй зорчих боломжтой. Мөн ирэх жилийн зургадугаар сарын 1-н хүртэл Өмнөд Солонгос руу Монголын жуулчид 15 хоног визгүй зорчих боломжтой болсон.

Тэгвэл Монгол Улсын визгүй зорчих 26 дахь Улс Мальдив Улс боллоо. Монгол Улсаас тус улсад суух элчин сайд Д.Ганболд гэрээнд гарын үсэг зурж, гэрээлсэн байна.

Мальдив улс бол Энэтхэгийн далайд байрладаг Өмнөд Азийн жижиг архипелаг муж юм. Энэ нь Шри Ланка, Энэтхэгээс баруун өмнө зүгт, Ази тивийн эх газраас 700 км зайд орших бөгөөд 26 шүрэн арлуудаас бүрддэг.

Ойролцоогоор 298 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг багтаасан Мальдив улс бол газарзүйн хувьд хамгийн их тархсан тусгаар тогтносон улсуудын нэг төдийгүй 557,426 орчим оршин суугчтай, газар нутгийн хэмжээгээрээ Азийн хамгийн жижиг улс юм. Азидаа хүн амын сийрэгжилтээрээ 2-рт ордог байна.

Мальдив Улс руу аялахаар төлөвлөж байгаа бол дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Нэг аралд нэг зочид буудал байдаг тул буух буудлаасаа хамаарч байрлах арлаа сонгох болно. Арал хооронд ихэвчлэн Дони гэж нэрлэгдэх модон завь ашиглагддаг. Мөн моторт завь зэргийг ашиглаж болно. Гадаадын иргэд тусгай зөвшөөрөл авахгүй бол аялал жуулчлалын бүс нутгаас бусад хэсэг рүү нэвтрэх хориотой байдаг байна.