СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Норд бенз” загварын том оврын ачааны хоёр автомашин мөргөлдөж, 64 настай иргэн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Норд бенз” загварын том оврын ачааны хоёр автомашин мөргөлдөж, 64 настай иргэн нас баржээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн “Шивээ хүрэн” хилийн боомт гэх газар “Норд бенз” загварын том оврын ачааны 2 автомашин мөргөлдөж машины эд ангид нэг хүн хавчуулагдаж нас барсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 17-ны өдрийн 22:00 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 00:08 цагт очиход “Норд-Бенз” загварын том оврын ачааны автомашины жолооч Улаанбааар хотын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай иргэн Ч/64 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 15 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.