Дээрэм хийсэн ОХУ-ын иргэн өөрийн паспортоо үлдээсэн байсан тул удалгүй баригджээ

Дээрэм хийсэн ОХУ-ын иргэн өөрийн паспортоо үлдээсэн байсан тул удалгүй баригджээ

ОХУ-д бичил санхүүгийн байгууллага дээрэмдсэн нэгэн эр тус газраа өөрийн паспортоо мартаж яваад, удалгүй баригдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Белгород мужийн Губкин хотод байрлах бичил санхүүгийн байгууллагаас нэгэн орос эр зээл авахаар хандаад татгалзсан хариу авсан байна. 

Энэ үеэр тус санхүүгийн байгууллагад хэн ч байгаагүй тул орос эр хутга гарган оффисын ажилтан эмэгтэйг заналхийлж, мөнгө нэхэж түүнээс 5 мянган рубль авч зугтаасан байна. Гэтэл тэрээр өөрийн паспортоо оффисын ажилтны ширээн дээр үлдээсэн байжээ. Иймд түүнийг цагдаа нар удалгүй олж, илрүүлсэн байна. Тэрээр хулгайлсан мөнгөнөөсөө ердөө 250 рубль зарцуулсан байжээ. Өдгөө түүнийг ОХУ-ын эрүүгийн хуулийн 162 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу дээрэмдэх зүйл ангиар шалгаж, арван жил хүртэл хорих ял төлөвлөөд байгаа ажээ. 

Эх сурвалж: Varlamov news




Улаанбаатарт 24 градус дулаан байна

59 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө