Баянхошууны тойрог замд таван автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарлаа

Баянхошууны тойрог замд таван автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарлаа

Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны тойрог замд өнөөдөр /2023.08.18/ зам тээврийн ноцтой осол гарлаа.

Тодруулбал, Ачааны машин 5 автомашиныг мөргөж, ноцтой хохирол учруулсан бөгөөд хэд хэдэн иргэнийг түргэн тусламжаар эмнэлэгт хүргэжээ. Урьдчилсан дүгнэлтээр блок ачсан ачааны машин хурд хэтрүүлж явсан бөгөөд тормоз нь эвдэрснээс үүдсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн албанаас хэмжилт, үзлэг хийж байна.