М.Дүүрэнжавхаа: Би хоёр настай. Хөдөө морь унаж, ажил хийх хамгийн дуртай /ВИДЕО/

М.Дүүрэнжавхаа: Би хоёр настай. Хөдөө морь унаж, ажил хийх хамгийн дуртай /ВИДЕО/

Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд нэгэн монгол хүүгийн бичлэг цацагдсан. Тус бичлэгт нэгэн хүү морины урд алхах бөгөөд түүний ээж “Гишгүүлчих гэж байгаа юм. Гар, хөлөөс нь хол бай” гэхэд “моринд гар байхгүй” гэх бяцхан хүүгийн цовоо сэргэлэн байдал олны хайрыг татаж түүнийг өхөөрдсөн хүмүүс “Хэл ам нь дийлдэхгүй. Сэргэлэн монгол хүү” хэмээн нэрийдэх болжээ. Иймд бид түүний хэн болох, аль нутгийн хүү болохыг тодруулсан юм.

ВИДЕО:

 

Цахим орчинд овжин, сэргэлэн монгол хүү хэмээн нэрийдэж олны хайрыг хүртээд буй “Моринд гар байхгүй” гэх хүүг  Мөнхтөгөлдөрийн Дүүрэнжавхаа гэдэг. Одоо хоёр настай. Ирэх аравдугаар сард гурван нас хүрнэ. Тэрбээр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд нутагтай. Харин өдгөө Улаанбаатар хотод амьдардаг. Гэсэн ч хөдөө явах дуртай. Таван хошуу малд хайртай. Тэр дундаа моринд илүү хайртай гэнэ. Тиймээс хөдөө өвөө, эмээ дээрээ очих дуртай бөгөөд өнөөдөр ахтайгаа морь унаж хонинд яваа нь энэ. Хэзээний л овжин, сэргэлэн олны хайрыг татаж явдаг М.Дүүрэнжавхаагийн чамин монгол дээл хувцсыг түүний ээж болон эмээ нь урлаж өгдөг ажээ.

Өдгөө хоёр настай М.Дүүрэнжавхаа хүү морь эвлэгхэн унана. Унахдаа мориныхоо алхаанд тааруулан өндөлзөнө. Эл үзэгдлийг харахад эгээ л монгол эр хүний үргэлжлэл моринд эрэмгий монгол хүүгийн төрх үзэгдэнэ. Мөн тэрбээр морь унаж явахдаа ч элдвийг ярьж, инээж хөхөрсөөр хониныхоо зүг цогиулж явна.

ФОТО: