ВИДЕО: "Нисгэгчгүй онгоцны дайралт дахин ирнэ" гэх нэргүй дуудлагын дараа Москва хотын барилгаас олон хүнийг нүүлгэн шилжүүлжээ

ВИДЕО: "Нисгэгчгүй онгоцны дайралт дахин ирнэ" гэх нэргүй дуудлагын дараа Москва хотын барилгаас олон хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Өчигдөр /2023.08.18/ өглөө ОХУ-ын нийслэл Москва хот нисгэгчгүй онгоцны халдлагад дахин өртсөн явдал гарсан.

Энэ талаар Оросын албан эх сурвалж, "Москва руу нисэж байсан нисгэгчгүй онгоцыг агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн устгасан. Харин "Экспоцентр" барилгын бүсэд сүйрсэн онгоцны хэлтэрхий унасан бөгөөд барилгад томоохон хохирол учраагүй" гэж мэдээлсэн. Тэгвэл энэ өдөр /2023.08.18/ "нисгэгчгүй онгоцоор дахин дайралт хийнэ" гэх нэргүй дуудлага ирсэн тул Москва хотын төвд зорчиж явсан олон мянган хүнийг барилгаас гаргаж, нүүлгэн шилжүүлэлт хийсэн талаар телеграм сувагт мэдээлжээ. 

Эх сурвалж: Varlamov news