Канадын баруун хойд хэсэгт түймэр гарсны улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Канадын баруун хойд хэсэгт түймэр гарсны улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Канадын баруун хойд хэсэгт 230 гаруй түймэр гарсны улмаас онц байдал зарлаж, "Yellowknife" хотыг нүүлгэн шилжүүлэх болжээ. Тус хот нь 20 мянга орчим оршин суугчтай юм. 

"Yellowknife"-аас баруун зүгт тархсан ой хээрийн түймэр нь 165 мянган га талбайг хамрах ба хурдны замд ойртжээ. 

Тус бүс нутгийн ерөнхий сайд Каролин Кокрейнийн хэлснээр, “Инграхам мөрний дагуу, Детта, Кам нуур, Грейс нуур, Энгл бизнес дүүрэгт амьдардаг оршин суугчид одоогоор хамгийн өндөр эрсдэлтэй байгаа тул аль болох хурдан нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Бусад оршин суугчийг Баасан гаригийн үд дунд хүртэл нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй" гэжээ.

Гал түймрийн улмаас бүх нутаг дэвсгэрт онц байдал зарласан бөгөөд хүчтэй салхи галыг 10 км хүртэл зайд тархаасан байна. Энэ амралтын өдрүүдээр Хэй Ривер хот орчмын бүс нутгийг нүүлгэн шилжүүлэх аж. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө