Монгол сурагчид дэлхийн роботын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монгол сурагчид дэлхийн роботын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Бээжин хотноо болсон "Robot Challenge World 2023" тэмцээнд Монголын баг хүрэл медаль хүртлээ.

Энэ оны 8-р сарын 11-13-ны хооронд зохиогдсон "Robot Challenge World 2023" тэмцээнд 24 орны 3000 гаруй оролцогч, 1600 гаруй роботоор, 12 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Уг тэмцээнд "Монгол тэмүүлэл" сургуулийн сурагчид "Robot rugby-senior" төрөлд хүрэл медалийн эзэд болжээ.