ШУУРХАЙ: "Оросын нисэх онгоцны буудал руу дроны халдлага болж, нэг онгоц сүйдэж, буудалд гал гарч байна" гэж ОХУ-ын тал мэдэгджээ

ШУУРХАЙ: "Оросын нисэх онгоцны буудал руу дроны халдлага болж, нэг онгоц сүйдэж, буудалд гал гарч байна" гэж ОХУ-ын тал мэдэгджээ

Сүүлийн нэг сарын хугацаанд ОХУ-ын газар нутаг руу нисгэгчгүй онгоцоор довтлох нь эрс нэмэгдэж байна. Үүнд Оросын тал Украины армийг буруутгаж буй. Тухайлбал, өчигдөр /2023.08.18/ Москва хот руу нисгэгчгүй онгоцоор довтолсны улмаас "Экспоцентр" гэх барилгын зарим хэсэгт гэмтэл учирсан гэх мэдээлэл бий. 

Мөн өчигдөр "нисгэгчгүй онгоцоор дахин дайралт хийнэ" гэх нэргүй дуудлагын улмаас Москва хотын төвд зорчиж явсан олон мянган хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн тохиолдол ч гарсан. Тэгвэл өнөөдөр /2023.08.19/ ОХУ-ын Новгород муж дахь цэргийн нисэх онгоцны буудал руу нисгэгчгүй онгоц халдаж, нэг онгоц сүйрч, нисэх онгоцны буудалд гал гарч байгаа бөгөөд хүн гэмтэж, бэртээгүй" хэмээн Оросын Батлан ​​хамгаалах яам дөнгөж сая мэдээлжээ. 

ОХУ-ын мэдээллийн сувгууд дараах зургийг нийтэлжээ




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө