Украины фронтын шугамыг бөмбөгдөж байсан Оросын хоёр ширхэг Ту-22М3 онгоц өнөөдөр дроны дайралтад өртөж сүйдсэн гэж мэдээлжээ

Украины фронтын шугамыг бөмбөгдөж байсан Оросын хоёр ширхэг Ту-22М3 онгоц өнөөдөр дроны дайралтад өртөж сүйдсэн гэж мэдээлжээ

Өнөөдөр /2023.08.19/ ОХУ-ын Новгород муж дахь "Солцы" цэргийн нисэх онгоцны буудал нисгэгчгүй онгоцны дайралтад өртөж, нэг онгоц сүйрч, нисэх онгоцны буудалд гал гарч байна" хэмээн Оросын Батлан ​​хамгаалах яам мэдэгдсэн. 

Тэгвэл нисгэгчгүй онгоцны дайралтад өртсөн "Солцы" цэргийн нисэх онгоцны буудал нь Украины газар нутгаас 670 орчим км-ын зайд байрладаг байна. Мөн тус дайралтын улмаас оросын стратегийн бөмбөгдөгч хоёр ширхэг Ту-22М3 онгоцнууд сүйрсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлжээ. Учир нь Ту-22М3 онгоцнуудыг Украины фронтын шугам болох Краматорск зэрэг хотууд руу байнга хөөргөж, өнгөрөгч долдугаар сар /2023.07/-ын туршид бөмбөгдөж байжээ. 

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "Солцы" нисэх онгоцны буудалд 10 орчим ширхэг Ту-22М3  онгоц байсан. Харин өнөөдөр болсон дайралтын дараа эдгээр онгоцнуудын аюулгүй байдлыг хангахын тулд Оросын газар нутгийн хойно байрлах Мурманск муж дахь "Оленя" цэргийн нисэх онгоцны буудал руу яаралтай хүргэсэн гэжээ. 

Эх сурвалж: lenta.ua